Уудам

Японы монголчуудын бизнес, эвент, хэрэгтэй мэдээлэл нэг дор

Бичиг баримт уншиж сурах · 12–1 сард ирнэ

Цалингийн жилийн хуудас 給与きゅうよ所得しょとくの源泉げんせん徴収票ちょうしゅうひょう

Компани 12 сарын тооцоог (年末調整) хийсний дараа ажилтан бүрд энэ хуудсыг өгдөг: жилд хэдэн иен цалин авсан, хэдэн иен татвар төлсөн, ямар хасалт тооцсон.

Татварын мэдүүлэг (確定申告), шинэ ажлын газар, байр түрээслэх, зээл авахад хэрэг болно. Үндэсний татварын газрын 2026 оны (令和8年分) жинхэнэ маягт, жишээ хүнд компанийн бөглөсөн байдлаар.

令和8年分 給与所得の源泉徴収票, жишээ хүнд компанийн бөглөсөн байдлаар

Юуг шалгах вэ

  • Тэжээн тэтгэдэг гишүүдийн тоо: Монголд байгаа гэр бүлээ оруулсан бол «その他», «老人», «特定»-ийн аль нэгэнд тоо, «非居住者である親族の数»-д тоо байх ёстой.
  • «給与所得控除後の金額» хоосон эсэх: хоосон бол компани 12 сарын тооцоо хийгээгүй. Ажилтан 確定申告 өгвөл илүү төлсөн татвараа буцааж авах боломжтой.
  • «乙欄»-д ○ байгаа эсэх: байвал ажилтан хэт их татвар төлсөн байж магадгүй.
  • Ажил сольсон бол: «摘要»-д өмнөх ажлын цалин бичигдсэн эсэх.

Хэзээ ирэх, юунд хэрэгтэй

  • Компани 2026 оны хуудсыг 2027 оны 1 сарын 31 хүртэл өгөх ёстой. Ажлаас гарвал гарснаас хойш 1 сарын дотор. Өгөхгүй бол компаниасаа гуйж, тэгээд ч өгөхгүй бол татварын албанд (税務署) хэлж болно.
  • Татварын мэдүүлэг (確定申告): эмчилгээний зардал их гарсан, ふるさと納税-ийг 5-аас олон хот, тосгонд хийсэн, хоёр газар ажилласан, жилийн дундуур ажлаас гараад шинэ ажилгүй, гэр бүлийн хасалтаа авч амжаагүй бол. Мэдүүлэг 2027 оны 2–3 сард.
  • Шинэ ажлын газар: жилийн дундуур ажилд орвол хуучин компанийн хуудсыг шинэ компанидаа 12 сарын тооцооноос өмнө өгнө.
  • Байр түрээслэх, зээл, цэцэрлэг: жилийн орлогын баталгаа болгон хуулбарыг нь шаарддаг.
  • ふるさと納税: хэдэн иен хандивлаж болохыг энэ хуудасны тоогоор бодно: ふるさと納税-ийн тооцоолуур.
  • Хуудсаа 5 жил хадгалаарай: 確定申告-оо 5 жилийн дотор нөхөж өгөх боломжтой.

Холбоотой

Эх сурвалж

Сүүлд шалгасан: 2026 оны 10 сарын 16. Маягт: 国税庁 «令和8年分 給与所得の源泉徴収票(受給者交付用)». Жишээ хүн, компани зохиомол.

Маягтын тухай асуугаарай, хувийн нөхцөлийн тухай биш. Нэр, картын дугаар, マイナンバー бүү бич. Хувийн нөхцөлд хариу өгөхгүй; яаралтай бол эндээс лавлаарай.

Холбоо барих

Асуулт, санал, алдааны мэдээлэл, хамтран ажиллах санал — бүгдийг энд. И-мэйлээ үлдээвэл хариу бичнэ.

Юу нийтлэгдэхгүйг Нийтлэх дүрэм-ээс үзнэ үү.