Холбоос
Японд амьдрахад хэрэгтэй албан ёсны сайтууд болон монголчуудын Facebook групүүд
🏛️ Албан ёсны
- Монгол Улсын Элчин сайдын яам (Токио) Паспорт, иргэний бүртгэл, нотариат. Консулын цаг: ажлын өдөр 9:00–12:00, 14:00–17:00, цаг захиалгагүй. Утас 03-3469-2088. 渋谷区神山町21-4.
- Монгол Улсын Ерөнхий консулын газар (Осака) Кансай болон баруун Японд амьдардаг иргэдэд.
- Японд амьдрах, ажиллах гарын авлага (монгол хэлээр) Цагаачлалын албаны албан ёсны гарын авлага: виз, даатгал, татвар, өдөр тутмын дүрэм.
- Гадаад иргэдийн амьдралыг дэмжих портал Цагаачлалын албаны мэдээллийн сайт, олон хэлээр.
- Гадаад иргэдийн оршин суултыг дэмжих төв (FRESC) Виз, ажил, амьдралын талаар үнэгүй зөвлөгөө. Ёцүя, Токио.
- Тэтгэврийн нэг удаагийн буцаан олголт (монгол хэлээр) Японоос бүр мөсөн явахдаа тэтгэврийн шимтгэлээ буцааж авах.
- Safety tips апп Газар хөдлөлт, цунами, аюулын мэдээг гадаад хэлээр илгээдэг Японы засгийн газрын апп.
- Гамшгийн үед хийх зүйлс (AMJ) Газар хөдлөлт, тайфуны үеийн зөвлөмж монгол хэлээр.
- JASSO — Японы оюутны дэмжлэгийн байгууллага Тэтгэлэг, оюутны байр, Японд суралцах мэдээлэл.
🤝 Холбоо, байгууллага
- ЯМОХ — Япон дахь Монгол Оюутны Холбоо 1996 оноос үйл ажиллагаа явуулж буй оюутны холбоо: шинэ оюутныг угтах, карьерын арга хэмжээ.
- Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо (AMJ) Япон дахь монголчуудын эрх ашгийг хамгаалж, туслалцаа үзүүлдэг ТББ (在日モンゴル人会). Даатгал, татвар, визний мэдээлэл монгол хэлээр, орчуулгын хүсэлт.
- «Миний Монгол» сургууль Японд өсөж буй хүүхдүүдэд монгол хэл, соёл заадаг. Токио, Чиба, Сайтама, Цукуба, онлайн.
- Япон-Монголын нийгэмлэг (日本モンゴル協会) Монгол судлал, соёлын арга хэмжээ, хоёр орны найрамдлыг дэмждэг Японы байгууллага.
- Кансайн Монгол нөхөрлөлийн нийгэмлэг (関西モンゴル友好協会) Осака төвтэй, Япон-Монголын солилцооны ТББ.
- Нахиа хүүхдийн хөгжлийн төв Япон дахь монгол хүүхдийн хөгжил
👥 Facebook групүүд
- Япон дахь монголчуудын зар Токио болон бүх Японд амьдардаг монголчуудын хамгийн том зарын групп. Орон сууц, ажил, худалдаа, үйлчилгээ гэх мэт бүх төрлийн зар оруулж болно.
- Япон дахь монголчуудын зар Япон даяар амьдардаг монголчуудад зориулсан зарын платформ. Өдөр тутмын хэрэгцээт зүйлээ энд олж болно.
- Зар Япон Японд байгаа монголчуудын зарын групп. Бараа худалдах, худалдан авах, түрээслэх зэрэг бүх төрлийн зар.
- Япон дахь аялах дуртай залуус Японд амьдардаг аялал дуртай залуусын групп. Аялал, зугаалга, арга хэмжээний талаарх мэдээлэл хуваалцдаг.