Уудам

Японы монголчуудын бизнес, эвент, хэрэгтэй мэдээлэл нэг дор

Бичиг баримт уншиж сурах · 年末調整-ийн улирал

Тэжээн тэтгэдэг гишүүдийн мэдүүлэг 給与きゅうよ所得者しょとくしゃの扶養ふよう控除こうじょ等とう(異動いどう)申告書しんこくしょ

Эхлээд 12 сарын тооцоо (年末調整)-г уншвал энэ маягт юунд хэрэгтэй нь ойлгомжтой: компани жил бүрийн 12 сард ажилтны жилийн 所得税-ийг бодож, илүү суутгаснаа буцаадаг. Энэ маягт тэр тооцооны нэг хэсэг.

Жил бүрийн 11–12 сард компаниас өгдөг маягт. Монголд байгаа гэр бүлээ тэжээн тэтгэдэг гишүүнээр оруулах хэсгийг оруулаад нүд бүрийг тайлбарлав. Үндэсний татварын газрын 2027 оны (令和9年分) жинхэнэ маягт, жишээ хүний бөглөсөн байдлаар.

令和9年分 給与所得者の扶養控除等(異動)申告書, жишээ хүний бөглөсөн байдлаар

Хэзээ, хэнд өгөх вэ

  • 2027 оны маягтыг 2027 оны эхний цалингийн өмнөх өдөр хүртэл үндсэн ажил олгогчдоо өгнө. Ихэнх компани 2026 оны 11–12 сард 年末調整-ийн бусад маягттай хамт тараадаг.
  • Өмнөх оныхоос өөрчлөлтгүй бол «異動がない» гэж бичсэн хялбар маягт өгөх боломжтой: нэр, хаяг, マイナンバー л бөглөнө.
  • Жилийн дунд гэрлэсэн, хүүхэд төрсөн, гишүүн нэмэгдсэн, хасагдсан бол тухайн үед засвар оруулна.
  • Монгол дахь гэр бүлээ оруулах бичиг баримт, мөнгө явуулах дүрэм: Гэр бүлээ тэжээн тэтгэдэг гишүүнээр оруулах.

Холбоотой

Эх сурвалж

Сүүлд шалгасан: 2026 оны 10 сарын 9. Маягт: 国税庁 «令和9年分 給与所得者の扶養控除等(異動)申告書». Жишээ хүн, компани, хаяг зохиомол.

Маягтын тухай асуугаарай, хувийн нөхцөлийн тухай биш. Нэр, картын дугаар, マイナンバー бүү бич. Хувийн нөхцөлд хариу өгөхгүй; яаралтай бол эндээс лавлаарай.

Холбоо барих

Асуулт, санал, алдааны мэдээлэл, хамтран ажиллах санал — бүгдийг энд. И-мэйлээ үлдээвэл хариу бичнэ.

Юу нийтлэгдэхгүйг Нийтлэх дүрэм-ээс үзнэ үү.