Уудам

Японы монголчуудын бизнес, эвент, хэрэгтэй мэдээлэл нэг дор

Яагаад энэ сайт?

Гол зорилго нь Японд байгаа монголчуудын бизнес, эвентийг нэг дороос олоход амар болгох. Монгол ресторан, караоке, үйлчилгээ, баяр наадам, уулзалтын мэдээлэл Facebook группуудад тарж, шинэ постын доор хурдан алга болдог.

Үүний зэрэгцээ Японд амьдрахад хэрэгтэй мэдээлэл — виз, даатгал, татвар, байр, ажил — Facebook групп, найзуудын яриа, япон хэлтэй албан ёсны сайтуудад тарж байдаг. Энэ сайт тэдгээрийг монгол хэлээр, эх сурвалжтай нь нэг дор цуглуулна.

Нийтлэлүүд Япон даяар хамаатай. Бизнес, эвент одоогоор ихэвчлэн Токио, Канто орчмынх — бусад нутгийнхаа мэдээллийг илгээвэл баяртай хүлээж авна.

Хэн хийдэг вэ?

Японд амьдардаг монгол программист хүн чөлөөт цагаараа хийж, хөгжүүлж байна. Өөрөө Японд ирээд хэрэгтэй мэдээллээ хайж зовсон туршлагаасаа, дараагийн хүмүүст арай амар болгох гэсэн санаатай.

Мэдээллийг хэрхэн шалгадаг вэ?

  • Журам, хураамж, хугацааны мэдээллийг албан ёсны эх сурвалжаас шалгаж, нийтлэл бүрийн төгсгөлд холбоос болон шалгасан огноог тавьдаг.
  • Хувь хүний туршлагын нийтлэлийг тусад нь тэмдэглэдэг — тэдгээр нь албан ёсны зөвлөгөө биш.
  • Хуулийн асуудлаар заавал мэргэжлийн хүнээс лавлаж шалгаарай (цагаачлалын алба, 行政書士, өмгөөлөгч).
Алдаа олсон уу? Холбоо барих формоор мэдэгдээрэй — хурдан засна.

Бие даасан

Элчин сайдын яам, төрийн байгууллага, компанитай холбоогүй. Сурталчилгаа, төлбөртэй байршуулалт байхгүй; бизнесийн жагсаалт үнэгүй.

Хувь нэмрээ оруулах

Хэрхэн ажилладаг · Нийтлэх дүрэм · Үйлчилгээний нөхцөл · Нууцлалын бодлого

Холбоо барих

Асуулт, санал, алдааны мэдээлэл, хамтран ажиллах санал — бүгдийг энд. И-мэйлээ үлдээвэл хариу бичнэ.

Юу нийтлэгдэхгүйг Нийтлэх дүрэм-ээс үзнэ үү.