Фурусато нозэй (ふるさと納税) тооцоолуур
2026 онд хэдэн иен хүртэл хандивлавал зөвхөн 2,000 иен төлөх вэ
- Хотод хандивланаЯпоны аль ч хот, тосгоныг өөрөө сонгоно (сайт: さとふる, 楽天, ふるなび г.м.)
- Бэлэг ирнэТухайн нутгийн бүтээгдэхүүн: мах, будаа, жимс… хандивын 30% хүртэлх үнэтэй
- Татвар буурнаХандивын 2,000 иенээс бусад нь орлогын татвар (所得税), оршин суугчийн татвараас (住民税) буцна
- ХязгаартайХязгаараас хэтэрсэн хэсэг буцахгүй. Хязгаар нь цалин, гэр бүлээс хамаарна: доор тооцоолно
Хандивлавал мөнгө хаанаас буцах вэ
- Та төлнө
- 所得税-ийн хэсэг: 確定申告-оор бол 2027 оны хавар буцна; ワンストップ бол 住民税-ээс (申告特例控除)
- 住民税: үндсэн хэсэг
- 住民税: тусгай хэсэг (хязгаартай)
Яагаад хязгаартай вэ
Буцах мөнгө гурван «уутаас» гардаг: 所得税, 住民税-ийн үндсэн хэсэг (хандивын 10%), тусгай хэсэг. Тусгай хэсэг нь таны 住民税-ийн орлогын хэсгийн (所得割) 20%-иас хэтрэхгүй. Хандив нэмэгдэх тусам тусгай хэсэг дүүрч, дүүрсэн мөчөөс хойших хандив тань өөрийн мөнгө болно. Тэр мөч бол таны хязгаар.
Хасалт ба хөнгөлөлт: хоёр өөр зүйл
📉 Хасалт (所得控除)
Татвар ногдох орлогыг багасгана. Хэмнэлт = хасалт × таны татварын хувь.
10,000 иений хасалт, татвар 10% → 1,000 иен хэмнэнэ
✂️ Хөнгөлөлт (税額控除)
Татвараас шууд хасагдана. Иен бүр иенээрээ.
10,000 иений хөнгөлөлт → 10,000 иен хэмнэнэ
Фурусато нозэй хоёуланг нь ашигладаг: 所得税-д хасалт болж (тиймээс таны 所得税-ийн хувиар буцна), 住民税-д хөнгөлөлт болно (үндсэн 10% + тусгай хэсэг). ワンストップ бол 所得税-ийн хэсгийг ч 住民税-ээс хөнгөлөлт хэлбэрээр авна.
Орлогын 16 хасалт
Татвар тооцохын өмнө орлогоос хасдаг 16 төрлийн хасалт байдаг (2025 оноос 特定親族特別控除 нэмэгдсэн). Хасалт ихсэх тусам 住民税 буурч, фурусато нозэйн хязгаар ч багасна.
| Хасалт | Хэнд | Тооцоолуурт |
|---|---|---|
| 基礎控除 үндсэн | Бүгдэд | ✓ |
| 社会保険料控除 нийгмийн даатгал | Тэтгэвэр, эрүүл мэндийн даатгал төлдөг | ✓ |
| 生命保険料控除 амьдралын даатгал | Хувийн даатгалтай | ✓ |
| 地震保険料控除 газар хөдлөлтийн даатгал | Орон сууцны даатгалтай | ✓ |
| 小規模企業共済等掛金控除 iDeCo, 共済 | iDeCo, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн сан | ✓ |
| 医療費控除 эмчилгээ | Жилд 10万-аас их эмчилгээний зардалтай | ✓ |
| 寄附金控除 хандив | Фурусато нозэй г.м. | ✓ (энэ хуудас) |
| 配偶者控除 эхнэр/нөхөр | Эхнэр/нөхөр 136万 хүртэл цалинтай | ✓ |
| 配偶者特別控除 эхнэр/нөхөр, орлоготой | Эхнэр/нөхөр 136–207万 цалинтай | — «бусад хасалт»-аар |
| 扶養控除 асрамжийн гишүүд | 16-аас дээш насны гэр бүл (Монголд байгаа ч) | ✓ |
| 特定親族特別控除 19–22 насны, орлоготой | 19–22 насны хүүхэд 136–197万 цалинтай | — «бусад хасалт»-аар |
| 障害者控除 хөгжлийн бэрхшээл | Өөрөө эсвэл гэр бүлийн гишүүн | — «бусад хасалт»-аар |
| 寡婦控除 бэлэвсэн | Тодорхой нөхцөлтэй эмэгтэй | — «бусад хасалт»-аар |
| ひとり親控除 ганц бие эцэг/эх | Хүүхдээ ганцаараа өсгөдөг | — «бусад хасалт»-аар |
| 勤労学生控除 ажилладаг оюутан | Цалин бага, оюутан | — «бусад хасалт»-аар |
| 雑損控除 гамшиг, хулгай | Гамшиг, хулгайд хохирсон | — «бусад хасалт»-аар |
Хугацаа
- 2026 оны 12 сарын 31 хүртэлХандивлана. Төлбөр төлсөн өдрөөр тухайн жилд тооцогдоно.
- 2027 оны 1 сарын 10 хүртэлワンストップ特例: цалинтай, 確定申告 өгөх шаардлагагүй, 5 хүртэлх хотод хандивласан бол хот бүрт өргөдөл илгээнэ (ихэнх нь онлайн, Май Намбер картаар: マイナンバーカード). Ингэвэл мэдүүлэг хэрэггүй.
- 2027 оны 2–3 сарын 156-аас дээш хотод хандивласан, эсвэл өөр шалтгаанаар 確定申告 өгөх бол хандивыг мэдүүлэгт бичнэ. Мэдүүлэг өгвөл ワンストップ өргөдөл хүчингүй болдог тул бүх хандивыг мэдүүлэгт оруулна.
- 2027 оны 6 сараас住民税 1 жилийн турш буурна (цалингийн хуудсан дээр харагдана).
2026 онд анхаарах
- 2026 онд ワンストップ ихэнхдээ хямд. 所得税-ийн үндсэн хасалт 104万 болсноор олон хүний 所得税-ийн шатлал 住民税-ийнхээс доош орсон. Хязгаар өөрчлөгдөхгүй ч 確定申告-оор авбал 所得税-ийн хэсэг бага хувиар буцаж, 2,000-аас илүү төлөх магадлалтай (жишээ нь 500万 цалинтай бол ≈5,000). ワンストップ бол 住民税-ийн шатлалаар тооцогдож 2,000 л үлдэнэ. Дээрх тооцоолуур хоёуланг нь харьцуулна.
- Хязгаараас бага зэрэг доогуур хандивлах нь найдвартай: энэ бол ойролцоо тооцоо, бодит дүн жилийн эцсийн цалин, хасалтаас хамаарна.
- Орон сууцны зээлийн хасалттай бол 確定申告-оор авахад 所得税 аль хэдийн тэгтэй ойр байж, буцах хэсэг алдагдаж болно; ワンストップ үүнд өртдөггүй. Тооцоолуурт хасалтын дүнгээ оруулбал тооцно.
- 2025 оны 10 сараас хандивын сайтууд оноо (ポイント) өгөхийг хориглосон. 2027 оны хандиваас тусгай хэсэгт 193万 иений дээд хязгаар нэмэгдэнэ (маш өндөр орлоготой хүнд л хамаатай).
- Бэлэг нь хандивын 30%-иас хэтрэхгүй, тухайн нутгийн бүтээгдэхүүн байх ёстой; энэ нь хотын үүрэг.
- Цалингаас өөр орлого (бизнес, хөрөнгө оруулалт) болон 住民税-ээс чөлөөлөгдсөн хүнд тооцоо тохирохгүй.
Холбоотой нийтлэл
Эх сурвалж
- Дотоод хэргийн яам — фурусато нозэйн хасалтын тооцоо
- Дотоод хэргийн яам — ワンストップ特例
- Үндэсний татварын алба — 2026 оны өөрчлөлтийн тойм (PDF)
- Дотоод хэргийн яам — хотуудад тавих шаардлага, 2026 оны 3 сар (PDF)
Сүүлд шалгасан: 2026 оны 10 сарын 2. Ойролцоо тооцоо бөгөөд татварын зөвлөгөө биш. Санааг Passenger Tokyo-ийн тооцоолуураас авсан; тооцоолол, тайлбарыг Дотоод хэргийн яамны томьёогоор шинээр бичсэн.