Нууцлалын бодлого
Бид ямар мэдээлэл цуглуулж, хэрхэн ашигладаг вэ
Бид юу цуглуулдаг вэ
| Мэдээлэл | Хэзээ |
|---|---|
| Таны бөглөсөн зүйл: нэр, и-мэйл, утас, хаяг, зураг, текст | Бизнес, эвент, нийтлэл нэмэх, засвар мэдээлэх, холбоо барих үед |
| IP хаяг, хөтчийн төрөл, хандсан хуудас | Сайт руу хандах бүрт — серверийн лог |
| Нэвтрэх сешний күүки | Зөвхөн админ, модератор нэвтрэх үед |
| Уншигчийн туршлага: текст; IP хаягийн нэг талын хэш — IP өөрөө биш, зөвхөн спам хязгаарлахад | Нийтлэлийн доор туршлага илгээх үед. Нэр, холбоо барих мэдээлэл асуудаггүй |
| Нийтлэлийн ▲/▼: санамсаргүй дугаартай «uv» күүки (2 жил), бидэнд түүний хэш болон IP хаягийн хэш л хадгалагдана — нэг хөтчөөс нэг санал байлгах, спам хязгаарлахад | Нийтлэл дээр ▲ эсвэл ▼ анх дарах үед. Нэр, холбоо барих мэдээлэл асуудаггүй |
| И-мэйл хаяг, сонголт (эвент / шинэ мэдээлэл); IP хаягийн нэг талын хэш — зөвхөн спам хязгаарлахад | «✉️ И-мэйлээр авах»-д бүртгүүлэх үед. Зөвхөн долоо хоногийн и-мэйлд ашиглана. Цуцалбал хаяг бүрмөсөн устна; баталгаажуулаагүй хаяг 7 хоногт устна |
| «☆ Хадгалсан» бизнесүүд — зөвхөн таны хөтөч дээр (localStorage), бидэнд ирдэггүй | ☆ дарах үед. Хөтчийн өгөгдлөө цэвэрлэвэл устана |
Хэрэглэгчийг хянах күүки, сурталчилгааны күүки ашигладаггүй. Хандалтын тоог күүкигүй Cloudflare Web Analytics-аар хардаг. Бүртгэл шаардлагагүй.
Юунд ашигладаг вэ
- Илгээсэн мэдээллийг шалгаж, сайтад нийтлэх
- Шаардлагатай бол тантай холбогдох
- Спам, халдлагаас сайтыг хамгаалах
Анхаар: бизнес, эвент, нийтлэлд оруулсан мэдээлэл сайт дээр олон нийтэд харагдана. Хувийн утас, гэрийн хаяг оруулах шаардлагагүй.
Гуравдагч талын үйлчилгээ
Хуудас ачаалахад таны хөтөч дараах үйлчилгээ рүү шууд хандаж, тэд таны IP хаягийг харж болно:
- Google Maps — бизнесийн газрын зураг
- Google Fonts — фонт
- Cloudflare — сайтын хамгаалалт, хандалтын тоо (күүкигүй)
- Open-Meteo — цаг агаар; monxansh.appspot.com — валютын ханш
- Quill (cdn.quilljs.com) — нийтлэл бичих засварлагч
Бид таны мэдээллийг зардаггүй, хуульд зааснаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд өгдөггүй.
Хадгалах хугацаа
Шаардлагатай хугацаанд хадгалж, дараа нь устгана. Нийтлэгдээгүй, татгалзсан илгээлтийг тогтмол цэвэрлэнэ.
Таны эрх
Өөрийн илгээсэн мэдээллийг харах, засах, устгуулах хүсэлтийг холбоо барих формоор илгээнэ үү.
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 сарын 3. Өөрчлөлт гарвал энэ хуудсанд мэдэгдэнэ.