Цалингийн тооцоолуур
Токиод компанид ажилладаг бол сард гарт хэд авах вэ, 2026 оны дүрмээр
Хэрхэн тооцоолсон бэ
Тооцоолол юунд тулгуурласан бэ
- Токиогийн 23 дүүрэг, эрүүл мэндийн даатгал нь 協会けんぽ. Том компанийн өөрийн даатгалын холбоо (健保組合) бол хувь нь бага зэрэг өөр.
- Даатгалын шимтгэлийг стандарт сарын цалингаар (標準報酬月額), орлогын татварыг 2026 оны хасалтаар (үндсэн хасалт 104万 иен хүртэл) тооцов. Шинэ хасалт 2026 оны 12 сарын тооцоонд (年末調整) тусдаг тул 11 сар хүртэл сар бүрийн суутгал арай өндөр байж, 12 сард буцаан олголт гарна.
- Оршин суугчийн татварыг өмнөх онд ижил цалин авсан гэж тооцов. Энэ татвар өмнөх оны орлогоос бодогддог тул цалин өссөн, буурсан бол бодит дүн өөр.
- Урамшууллыг жилд 2 удаа, тэнцүү олгосон гэж тооцов.
- Цалингаас өөр орлого, эхнэр/нөхрийн тусгай хасалт (配偶者特別控除), iDeCo, амьдралын даатгал, ふるさと納税-ийн хасалтыг оруулаагүй. Унааны мөнгө (通勤手当) орлогын татваргүй ч даатгалын шимтгэлд тооцогддог.
- Энэ бол ойролцоо тооцоо. Бодит дүнг цалингийн хуудас (給与明細), жилийн цалин, суутгалын хуудаснаас (源泉徴収票) харна уу.
Холбоотой нийтлэл
Эх сурвалж
- Үндэсний татварын газар — 2026 оны өөрчлөлт: үндсэн хасалт, цалингийн хасалт (PDF)
- Үндэсний татварын газар — орлогын татварын шатлал
- 協会けんぽ — Токиогийн 2026 оны шимтгэлийн хүснэгт (PDF)
- Эрүүл мэнд, хөдөлмөрийн яам — 2026 оны ажилгүйдлийн даатгалын хувь (PDF)
- Токио хот — оршин суугчийн татвар
Сүүлд шалгасан: 2026 оны 9 сарын 29. Ойролцоо тооцоо бөгөөд татварын зөвлөгөө биш.