Уудам

Японы монголчуудын бизнес, эвент, хэрэгтэй мэдээлэл нэг дор

Тоо баримтаар · 2025 оны 12 сарын эцэс

Японы монголчууд

Японд 21,359 монгол хүн амьдарч байна.

Энд цэг бүр нэг хүн. Хүн бүр өөрийнхөө амьдардаг хот, дүүрэгт байрласан.

165 хүн тутмын нэг

Монголын хүн амтай харьцуулбал 165 монгол хүн тутмын нэг нь Японд амьдардаг.

Японд хамгийн олон иргэнтэй 20 орны дунд хүн амдаа харьцуулсан энэ үзүүлэлтээр Монгол 4-р байранд ордог.

63% нь Токиогийн орчимд

13,362 хүн Токио болон хөрш Сайтама, Чиба, Канагава мужид амьдардаг.

Хамгийн олон нь Токиогийн Адачи дүүрэгт: 854 хүн. Удаад нь Эдогава, Сока, Кацушика.

47 мужид бүгдэд нь

Монголчууд Японы бүх мужид, нийт 928 хот, дүүрэгт амьдардаг. Токиогоос гадна Айчи (920), Осака (790), Хоккайдо (590) мужид том бүлгүүд бий.

Оита мужийн 218 монголын 179 нь оюутан.

Ямар визээр?

Одоо өнгө нь визийн төрлийг (在留資格) заана. Токиод оюутан, ажлын визтэй хүн, тэдний гэр бүл хамгийн олон.

Хамгийн том бүлэг: гэр бүл

Визээр нь ангилбал ажил, сургуулийн визтэй хүний гэр бүл (家族滞在) хамгийн олон: 5,154 хүн. Ажлын виз (5,138) бараг адил, оюутан (4,590) гуравдугаарт.

2012 оноос 4.4 дахин

2012 онд 4,837 монгол хүн Японд амьдарч байсан.

Хамгийн хурдан өссөн нь ажлын виз: 572-оос 5,138 болж 9 дахин. Гэр бүлийн виз 5.5 дахин өссөн.

2020–2022 онд хил хаагдсан үед цөөрч, нээгдмэгц огцом өссөн. 2025 онд өсөлт бараг зогссон.

Тал нь 26-аас доош настай

Эрэгтэй 10,613, эмэгтэй 10,746: бараг тэнцүү. Хамгийн олон нь 20–24 насныхан.

3,716 хүүхэд

15 хүрээгүй 3,716 монгол хүүхэд Японд амьдардаг. Олонх нь гэр бүлийн визтэй (家族滞在): эцэг эхийнхээ хамт.

Бусад оронтой харьцуулбал

Эх орныхоо 1,000 хүн тутмаас хэд нь Японд амьдардаг вэ. Монгол: 6.1.

Солонгосын тоонд дайны өмнөх үеэс Японд амьдарч буй, олон үеийн 特別永住者 багтдаг.

21,359 хүн

Энэ хуудас Японы цагаачлалын албаны статистик гарах бүрт (жилд 2 удаа) шинэчлэгдэнэ.

Газрын зураг дээр өөрөө хайх ↓

Тоо баримт, эх сурвалж ↓

Газрын зураг дээр хайх

Визийн төрлөө сонгоод ижил визтэй монголчууд хаана амьдардгийг хараарай. Хот, дүүрэг дээр дарвал тэнд хэдэн хүн, ямар визээр амьдардаг нь гарна.

Хамгийн олон нь

    Тоо баримт

    Визийн төрлөөр, жил бүрийн 12 сарын эцэст

    Хамгийн олон монгол амьдардаг хот, дүүрэг

    #Хот, дүүрэгМужХүн

    Аргачлал

    • Бүх тоо Японы цагаачлалын албаны (出入国在留管理庁) «在留外国人統計»-аас: 2012 оны 12 сараас 2025 оны 12 сарын эцэс хүртэлх 27 удаагийн тайлан. Энэ нь 3 сараас дээш хугацаагаар оршин суух эрхтэй гадаад иргэд, 特別永住者-ийг оруулаад.
    • Цэг бүр нэг хүн. Хот, дүүрэг бүрт хэдэн хүн, ямар визээр амьдардгийг статистикаас шууд авсан. Хот, дүүрэг дотор цэгийн байрлал санамсаргүй: хэний ч хаягийг заадаггүй.
    • Статистик нас, хүйсийг хот, дүүргээр биш, зөвхөн мужаар гаргадаг. Тиймээс нас, хүйсийн пирамид Японы нийт тоогоор зурагдсан, газрын зураг дээр нас, хүйс харуулаагүй.
    • Визүүдийг 8 бүлэгт нэгтгэсэн: ажлын виз = 技術・人文知識・国際業務, 経営・管理, 高度専門職, 介護, 技能 г.м.; «Гэрлэлт, 定住者» = 日本人の配偶者等, 永住者の配偶者等, 定住者; «Бусад» = 特定活動, 文化活動.
    • Хаяг нь тодорхойгүй 28 хүн газрын зураг дээр гарахгүй. Хамамацу хот 2024 онд дүүргээ шинэчилсэн тул нэг хот гэж харуулсан.
    • 1,000 хүн тутмын харьцаа: Японд байгаа иргэдийн тоог тухайн орны 2024 оны хүн амд (Дэлхийн банк) хуваасан. Японд хамгийн олон иргэнтэй 20 орныг харьцуулсан (Тайваний тоо Дэлхийн банкинд байхгүй).

    Эх сурвалж

    Холбоотой нийтлэл

    Холбоо барих

    Асуулт, санал, алдааны мэдээлэл, хамтран ажиллах санал — бүгдийг энд. И-мэйлээ үлдээвэл хариу бичнэ.

    Юу нийтлэгдэхгүйг Нийтлэх дүрэм-ээс үзнэ үү.