Бичиг баримт уншиж сурах · 年末調整-ийн улирал
Даатгалын хасалтын мэдүүлэг 給与所得者の保険料控除申告書
Өөрөө төлсөн амьдралын даатгал, газар хөдлөлтийн даатгал, 国民年金, iDeCo-гоо мэдүүлж татвараа багасгах маягт. 12 сарын тооцооны (年末調整) үеэр компаниас ирнэ. Үндэсний татварын газрын 2026 оны (令和8年分) жинхэнэ маягт, жишээ хүний бөглөсөн байдлаар.
Дугаар бүхий хэсэг дээр дарахад тайлбар гарна
Хэзээ, юу хавсаргах вэ
- Гэрчилгээнүүд 10–11 сард шуудангаар (зарим нь цахимаар) ирнэ: даатгалын компаниас 生命保険料控除証明書, 地震保険料控除証明書; тэтгэврийн албанаас 国民年金-ий 控除証明書; iDeCo-гийн байгууллагаас 小規模企業共済等掛金払込証明書.
- Маягтаа гэрчилгээтэй нь хамт 11 сард, компанийн тогтоосон хугацаанд өгнө.
- Амжаагүй, мартсан бол 1 сарын 31 хүртэл компаниар дахин тооцуулах, эсвэл 確定申告-оор 5 жилийн дотор нөхөх боломжтой: 12 сарын тооцооны нийтлэл.
Холбоотой
Эх сурвалж
- Үндэсний татварын газар — 2026 оны маягт, ар талын тайлбар (PDF)
- Үндэсний татварын газар — амьдралын даатгалын хасалт
- Үндэсний татварын газар — «令和8年分 年末調整のしかた» (PDF)
- Тэтгэврийн алба — 2026 оны 国民年金-ий хасалтын гэрчилгээ
Сүүлд шалгасан: 2026 оны 10 сарын 9. Маягт: 国税庁 «令和8年分 給与所得者の保険料控除申告書». Жишээ хүн, компани, даатгал зохиомол.