Хөтчийн нэмэлтүүд
Япон үгийн монгол утгыг шууд харуулдаг Firefox, Chrome-ийн нэмэлтүүд. Бүгд үнэгүй, бүртгэлгүй, ямар ч мэдээлэл цуглуулдаггүй.
Netflix-ийн япон хадмалд монгол тайлбар
Uudam – Netflix Subtitles
Netflix-ийн япон хадмал дээр фуригана гаргаж, үг дээр дарахад монгол утга, жишээ өгүүлбэр, ханз тус бүрийн утгыг харуулна.
Хэрхэн ашиглах вэ
- Нэмэлтийг суулгаад Netflix-ээ нээнэ.
- Netflix-ийн тоглуулагч дээр япон хадмалыг асаана.
- Хадмал дээрх үг дээр дарахад монгол утга, жишээ гарна. Ханз дээр дарвал зурлагын дараалал, бүтэц нь харагдана.
Вэб хуудсан дээрх япон үгийг харах
Uudam Hover – Japanese Lookup
Аль ч вэб хуудсан дээр Shift товчийг дарсаар япон үг рүү хулганаа аваачихад дуудлага, англи утга, манай толь бичигт байвал монгол утга нь гарна.
Хэрхэн ашиглах вэ
- Нэмэлтийг суулгана.
- Shift товчийг дарсаар байгаад япон үг рүү хулганаа аваачна.
- Үйл үгийн хувилсан хэлбэрийг таньдаг: 読んでいました гэвэл 読む гэж харуулна. Esc дарахад цонх хаагдана.
Yomitan-д манай монгол толь
Yomitan + mongol-dict
Yomitan бол олон хүний хэрэглэдэг үнэгүй толь бичгийн нэмэлт. Манай толийг нэмбэл аль ч хуудсан дээр япон үгийн монгол утга, жишээ өгүүлбэр, ханзны тайлбар гарна. Language Reactor-ын хадмал дээр ч ажиллана.
Хэрхэн ашиглах вэ
- Firefox эсвэл Chrome-д Yomitan суулгана.
- Манай толийн zip файлыг татна (задлахгүй).
- Yomitan → Settings → Dictionaries → Import гээд zip-ээ сонгоно. Дараа нь Shift дарсаар япон үг рүү хулганаа аваачна.
Компьютерийн хөтөч дээр ажиллана (утсан дээр биш). Монгол утга нь манай нээлттэй толь бичиг mongol-dict-ээс ирдэг; толь бичигт байхгүй үгэнд JMdict-ийн англи утга гарна.