Уудам

Японы монголчуудын бизнес, эвент, хэрэгтэй мэдээлэл нэг дор

Pathfinder
7 11 сар
Бямба гараг
2026
Удахгүй

Pathfinder

🧭 MORI Career Day Vol.1 | Career Pathfinder Амжилтын тухай хүн бүр ярьдаг. Харин тэр амжилтад хүрэх замдаа хэдэн удаа бүдэрч, хэдэн удаа татгалзсан хариу сонсож, хэдэн удаа өөртөө эргэлзэж байсныг хэн ярьдаг вэ? Японд ажил хайж, карьераа бүтээнэ гэдэг тийм ч амар зам биш. Ярилцлагад тэнцэхгүй байх, хэлний бэрхшээлтэй нүүр тулах, заримдаа “Би зөв замаар явж байгаа болов уу?” гэж өөрөөсөө асуух үе бидний олонход бий. MORI Career Day Vol.1-ээр бид Японд карьераа бүтээж яваа Монголчуудын тэр бүр ярьдаггүй түүхүүдийг хуваалцах гэж байна. Бүтэлгүйтэл, алдаа, эргэлзээ, сорилт гээд амжилтын цаана үлддэг бодит туршлагуудаа илэн далангүй хуваалцаж, бие биенээсээ суралцан, “Би ганцаараа биш юм байна” гэх мэдрэмжийг хамтдаа мэдрэн, улам урагшалцгаая. Учир нь карьерын замнал үргэлж дардан байдаггүй. Харин туулсан зам, гаргасан алдаа, даван туулсан сорилт бүхэн биднийг урагшлуулдаг. 🚨 Эхний 100 оролцогчид 📆 2026.11.07 (Бямба) | 09:00–14:00 📍 Shibuya Culture Culture 🎟️ Тасалбарын үнэ: ¥5,000 Бүртгэл удахгүй нээгдэнэ.
Дэлгэрэнгүй / Бүртгүүлэх →

Холбоо барих

Асуулт, санал, алдааны мэдээлэл, хамтран ажиллах санал — бүгдийг энд. И-мэйлээ үлдээвэл хариу бичнэ.

Юу нийтлэгдэхгүйг Нийтлэх дүрэм-ээс үзнэ үү.